Монгол Улсын Засгийн газрын "Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 2021 оны 43 дугаар тогтоолоор "Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг зохион байгуулахгүй байх"-ыг даалгасан.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам 49 сая төгрөгөөр спортын арга хэмжээ зохион байгуулсан байна. Тиймээс эл зөрчлийг арилгах үүрэг чиглэлийг хүргүүлжээ.