Богд ууланд гарсан түймэр шар өвс шатааснаас дэгдсэн гэх дүгнэлт урьдчилсан байдлаар гарчээ

Богд ууланд гарсан түймэр шар өвс шатааснаас дэгдсэн гэх дүгнэлт урьдчилсан байдлаар гарчээ

Богдхан ууланд  гарсан түймэр өнжмөл шар өвс шатсанаас болж гарсан гэх дүгнэлт урьдчилсан байдлаар гарчээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг Жаргалантын ам гэх газарт түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 20-нд бүртгэгдсэн.

Онцгой байдлын албан хаагчид гал түймрийг тухайн өдрийн 20:25 цагт цурамд оруулсан бол өчигдөр бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар гал түймэр уулын оройд гарсан бөгөөд нийт 3-4 га талбайг хамарсан гэх дүгнэлт гарчээ. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө