Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь явган хүний замыг шинэчилж 1,5-2 метрийн өргөнтэй болгож засварлахаар болсон байна.
Зам засварын ажил маргааш /2022.05.25/-наас эхэлнэ гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээллээ. Тэрбээр, “Явган зорчигчийн зам огт стандартгүй байсан гэвэл өрөөсгөл болно. Гол нь стандартыг огт мөрддөггүй байсан. Үндсэндээ дийлэнх нь халтирдаг, чанаргүй, алхах боломжгүй замууд бий болсон.
Тиймээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу Дүнжингаравын уулзвараас Сүхбаатарын талбай хүртэл 1.5-2 метр хүртэл өргөнтэй,хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих боломжтой, бие биедээ саад болохооргүй өргөн халтирахгүй стандартын дагуу замтай болно.
Ингэснээр хүмүүс заавал автомашиндаа түгжрэхгүй. Хүмүүс дуртайдаа автомашин унадаггүй, явган зорчих орчин байхгүй. Энэ орчныг нь л бүрдүүлнэ. Зам засвар, шинэчлэлтийн ажлыг нийслэлийн зам арчилгааны компаниуд хариуцна. Шаардлагатай бол хууль зөрчиж газрын хэмжээг хэтрүүлсэн аж ахуйн нэгжийн газар руу орно. Хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд нийслэл мэдэгдлээ өгсөн” гэсэн юм.