ФОТО: Өнгөрсөн жил БНХАУ-аас захиалсан 60 автобусны эхний ээлжийн 32 автобус орж иржээ

ФОТО: Өнгөрсөн жил БНХАУ-аас захиалсан 60 автобусны эхний ээлжийн 32 автобус орж иржээ

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн онд тендер нь зарлагдаж орж ирэх ёстой байсан ч цар тахлын улмаас хил гааль дээр гацаад байсан 60 автобусны эхний ээлжийн 32 автобус өчигдөр /2022.05.23/ Улаанбаатар хотод ирсэн байна. Одоогоор тус автобуснууд зорчигч тээврийн нэгтгэлд байрлаж байгаа аж.

Уг автобуснууд нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 30 хүний суудалтай, 50 босоо зорчигчийн багтаамжтай. Мөн Монгол Улсын цаг уурын байдалд тохирсон -45 хэмийн хүйтэнд явах боломжтойгоос гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход зориулагдсан гэдгээрээ онцлог аж. Ойрын хугацаанд өнгөрсөн онд захиалсан 60 автобус, сурагчийн 75 автобус татан авна гэж Нийслэлээс мэдээллээ.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө