“Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагаас 337.7 сая төгрөгийн нярайн шарлалтын иж бүрэн тоног төхөөрөмжийг СХД-ийн 43 хороодын өрхийн эрүүл мэндийн төвд өглөө

“Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагаас 337.7 сая төгрөгийн нярайн шарлалтын иж бүрэн тоног төхөөрөмжийг СХД-ийн 43 хороодын өрхийн эрүүл мэндийн төвд өглөө

ДЭЗЭРЭТ Олон Улсын Энэрлийн Байгууллага нь дэлхийн 189 улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад сүүлийн 26 жилийн турш хүмүүнлэгийн олон төрлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж иржээ. Эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тэргэнцэрээр хангах, цэвэр ус төслийн хүрээнд гүний худаг гаргах, зөөврийн ус түгээх байгууламж барих, эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, агаарын бохирдлын эсрэг гэр дулаалга төсөл хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдал ба хадгалалтыг сайжруулах төсөл, гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж (ГАЛТ) сургалт болон онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ зэрэг олон төслүүдийг хэрэгжүүлж байна.

Энэ удаа Дэзэрэт Олон улсын энэрлийн байгууллагын Ази бүсийн ерөнхийлөгч ноён John McCune эхнэр хатагтай Debbra McCune, тус байгууллагын Монгол улсыг хариуцсан захирал Д.Пүрэвжаргал болон бусад албаны төлөөлөл хүрэлцэн ирж Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 337.7 сая төгрөгийн өртөг бүхий нярайн шарлагын аппарат, нярайн жин хэмжих төхөөрөмж, ургийн аппарат, чихний отоскоп, нярайн шарлалт хэмжих аппарат зэрэг 6 төрлийн багц бүхий хэрэгслийг хандивлалаа.  Тус байгууллага нь уг төслийг Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтын ажиллагааны олон талт ажлын хүрээнд хамтран хэрэгжүүллээ. Эдгээр хангамж, хэрэгслүүд нь Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай бөгөөд эх, нярайн эрүүл мэндийн үйлчилгээг өөрт ойр эмнэлгээс цаг хугацаанд нь чирэгдэлгүй хүлээн авахад тус нэмэр болох юм.