Махны асуудалтай холбоотой Сонгинохайрхан дүүргийн МХЕГ-ын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилнө

Махны асуудалтай холбоотой Сонгинохайрхан дүүргийн МХЕГ-ын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар махтай холбоотой асуудлыг цаашид хэрхэн зохион байгуулах талаар гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа/ЭНД дарж уншина уу/. Энэ үеэр тэрбээр Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын зарим байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр “бусад хариуцлагатай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, МХЕГ-ын зарим хариуцлагатай албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөс эхлээд сэлгэх, хариуцлага тооцох, хуулийн байгууллагад шилжүүлэх ажлууд хийгдэнэ. Мөн Хөдөө аж, ахуйн яам, Стандарт хэмжил зүйн зарим албан тушаалтанд хариуцлага тооцох болно. Хүнсний аюулгүй байдал гэлтгүй хаа сайгүй хяналтын чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа суларсан байна” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: