ШУУРХАЙ: "Цагаан хуаран" хотхоны хогийн цэгт 40 орчим настай эмэгтэйн цогцсыг шуудайд хийгээд хаясан байжээ

2022-06-15 10:25

ШУУРХАЙ: Шуудайд хийж хаясан цогцсыг урьдчилсан байдлаар 39 настай Г болохыг тогтоожээ

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооноос өнгөрөгч шөнө /2022.06.14-15/ шуудайнд хийсэн 40 орчим насны эмэгтэй хүний цогц олдсон талаар бид мэдээлсэн билээ(Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу).

Тэгвэл урьдчилсан байдлаар талийгаачийг хэн болохыг нь тогтоожээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 39 настай Х.Г болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

2022-06-15 09:33

ШУУРХАЙ: "Цагаан хуаран" хотхоны хогийн цэгт 40 орчим настай эмэгтэйн цогцсыг шуудайд хийгээд хаясан байжээ

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооноос өнгөрөгч шөнө /2022.06.14-15/ шуудайнд хийсэн 40 орчим насны эмэгтэй хүний цогцос олджээ.

Тодруулбал, Өчигдөр 15:14 цагт "Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэг дээр шуудайн дотор хүн хийгээд хаясан байна" гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу очиход эмэгтэй хүний цогцсыг шуудайнд хийгээд хаясан байжээ. Шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар эмэгтэйн цогцсыг Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах "Цагаан хуаран" хотхоны хогийн цэгээс олсон байна. Тухайн цогцос муудаж, танигдахын аргагүй болсон байсан бөгөөд 40 орчим насны эмэгтэйн байх магадлалтай байгаа аж.