УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.10.13/ Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны шахмал түлш түлж буй айл өрхүүдээр орж мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлж, шахмал түлшний талаарх иргэдийн санал бодлыг сонсчээ.
Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулсан мэдээлэлдээ 10-р сарын 2-13-ны хооронд нийтдээ 129 өрхийн 267 хүн угаарын улмаас эмнэлэгт хандсан ч өнөөдрийн байдлаар хүндэрсэн хүн байхгүй. Холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж,иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна гэж дуулгасан юм.
Харин нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар урьд шөнө буюу 2019.10.12-ны өглөөний 06:00 цагаас 2019.10.13-ны өглөөний 06:00 цаг хүртэл 15 өрхийн 37 иргэн эрүүл мэндийн байгууллагууддаа хандсан. Эдгээр иргэдээс 20 хүнд гэрээр зөвлөгөө мэдээлэл өгсөн. Зөвлөгөө мэдээлэл авч, эмчилгээ хийлгэж байгаа иргэд дүүргийн болон өрхийн эмнэлгийн байнгын хяналтад байна гэжээ.
Үүний дараа Г.Занданшатар СХД-ийн 22-р хорооны иргэн Д.Энхзаяагийнд очсон байна. Энэ айл өнгөрсөн жил 5 портер нүүрс түлсэн гэнэ. Энэ жил сайжруулсан түлшинд шилжсэн учир хэмнэлт гарна гэж найдаж байна гэжээ. Сайжруулсан түлш илчийн хувьд сайн байгааг дуулгалаад, Д.Энхзаяагийн гэргий М.Майра хурдан шаталттай, үнс их байгаа тухай дурдаж, хэрхэн зөв хэрэглэх талаар мэргэжлийн хүнээс лавлаж байжээ.
Мөн тэрээр:
Зандка даргын улаан нүүрлүү харж байгаад үнэнээ хэлж бшдээ. Айгаад түлэхгүй бн. Наана нь бид утаа алга болчлоо Хүүк мандтугай 6 сда гохь нь гээд бдаг. pic.twitter.com/Gsuq5ZZc0X
— ТӨЛӨНӨ (@TuluiKH) October 13, 2019