Сингапурт хулгайн хэргээр хорих ял авсан нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнайн хорих ял дуусаж, шоронгоос суллагджээ

Сингапурт хулгайн хэргээр хорих ял авсан нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнайн хорих ял дуусаж, шоронгоос суллагджээ

Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай казино тоглож, хулгай хийсэн хэргээр Сингапур улсад хорих ял авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тодруулбал, Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдорж нар казино тоглож, хулгай хийсэн хэргээр Сингапур улсад баривчлагдсан байдаг. Харин улсын арслан Ц.Содномдоржийг мөрдөн байцаалтын шатнаас хэрэгт холбогдолгүй гэж үзээд буцаасан бол Д.Баярмагнайд тус улсын шүүхээс гэм буруутайд тооцож, 14 хоног хорих ял оногдуулсан юм. 

Тэгвэл Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнайд шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа дуусаж, тэрбээр шоронгоос суллагдсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр шоронгоос суллагдсан ч одоогоор эх орондоо ирээгүй байгаа аж.