Монголд суугаа Хойд Солонгосын иргэдийг “саарал жасгаалт”-тай холбогдуулж албадан гаргажээ

Монголд суугаа Хойд Солонгосын иргэдийг “саарал жасгаалт”-тай холбогдуулж албадан гаргажээ

Ази, Номхон далайн бүсийн бүлэг (APG) нь гишүүн орнуудынхаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийдэг бөгөөд Монгол Улсын 2017 оны тайланг хэлэлцээд хангалтгүй гэж дүгнэсэн. Улмаар хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжилтийг нь хангуулах үүрэг өгсөн билээ. Хэрэв манай улс энэ үүргийг биелүүлэхгүй бол “саарал” жагсаалтад орох бөгөөд ингэснээр санхүүгийн тогтвортой байдалд аюул учрах нөхцөл байдал бүрдээд байна. Монгол Улсыг “саарал ” жагсаалтад орох эсэхийг өнөөдөр буюу 2019 оны Аравдугаар сарын 15 ны өдөр шийдэх юм.

Иймд Хойд Солонгосоос /БНАСАУ/-оос манай улсад түр оршин суугаа зарим иргэдийг өнгөрөгч өдрүүдэд албадан Монгол улсын хилээр гаргасан байна.

Учир нь Хойд Солонгос 2006-2016 оныг хүртэл цөмийн туршилт хийсэн. Тухайлбал, хамгийн сүүлийн цөмийн туршилтаа 2016 оны есдүгээр сард хийсэн бөгөөд түүнээс хойш шинэ пуужингийн хөдөлгүүрийг газраар туршихаас гадна баллистик пуужингуудыг хөөргөн туршсаар байгаа билээ.

Иймд НҮБ-аас Хойд Солонгост шинэ хориг арга хэмжээг 2016 оны арван нэгдүгээр сард тавьсан хэдий ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ оны хоёрдугаар сард хориг арга хэмжээг хэрэгжүүлэх явдлыг улам бүр эрчимжүүлсээр байгаа юм.

Мөн дээрх асуудлаас гадна манай нэр бүхий улс төрчдийн Хойд солонгосын албаны хүмүүстэй зэвсэгийн наймаа хийсэн зэрэг асуудал ч манай улсыг “саарал жагсаалт”-д ороход нөлөө үзүүлж байгаа гэж зарим эх сурвалж мэдээллэж байна. Учир нь дээрх үйлдлийг Ази, Номхон далайн бүсийн бүлэг (APG)-ээс терроризмыг санхүүжүүлсэн гэж үзэж байгаа аж.