Өнөө өглөө Хоёрдугаар эмнэлгийн дөрвөн давхраас хүн унаж нас баржээ

Өнөө өглөө Хоёрдугаар эмнэлгийн дөрвөн давхраас хүн унаж нас баржээ

Сайд нарын гэх тодотголтой Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дөрвөн давхрын цонхноос хүн үсэрч нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, өнөөдөр өглөө 06.00 цагийн үед хүн унаж нас барлаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байдаг. Өндрөөс унасан хүнд эрчимт эмчилгээ хийсэн боловч 08.50 цагийн үед амьсгал хураасан аж. Амь хохирогч нь нь 53 настай эрэгтэй байсан гэх бөгөөд тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад: “Өнөө өглөө 06.00 цагийн үед Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цонхоор хүн уналаа гэдэг дуудлага мэдээлэл ирсэн нь үнэн. Хэргийн газарт дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход өндрөөс унасан хүний бие маш муу байсан. Нас бараагүй байсан” гэв.