Улаанбаатар-Ховд чиглэлийн 35 зорчигчтой явж байсан автобус шатжээ

Улаанбаатар-Ховд чиглэлийн 35 зорчигчтой явж байсан автобус шатжээ

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэр 35 зорчигчтой автобус өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож байхдаа  шатжээ.

Хэргийг тодруулбал,  Ярант  олон улсын боомтоос тус аймгийн Булган сумын чиглэлд явж байсан “Байшинт Ямаан-Ус” ХХК-ийн 35 зорчигчтой том оврын автобус шатсан байна. Гал гарсан даруйд зорчигчдыг шуурхай буулгасан тул хүний амь эрсдээгүй, түлэгдэж бэртэлгүй автобуснаас бууж амжсан аж.

Дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 35  зорчигчийг том оврын автобусаар Булган суманд хүргэсэн бөгөөд галын шалтгаан нь урьдчилсан байдлаар  техникийн бүрэн бус байдлаас болсон байж болзошгүй гэх мэдээллийг өгөв.