Монгол-Японы тоглолтын үеэр Монголын хөгжөөн дэмжигч, талбайд орж шуугиан тарьжээ

Монгол-Японы тоглолтын үеэр Монголын хөгжөөн дэмжигч, талбайд орж шуугиан тарьжээ

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны F хэсэгт өрсөлдөж буй Монголын шигшээ баг өнгөрсөн долоо хоногт хэсгийнхээ хамгийн хүчтэй баг, дэлхийн чансааны 31, Азийн чансааны хоёрдугаарт эрэмбэтэй Японы багтай хүч үзэж 6:0 харьцаатай хожигдсон.

Ер нь тоглолт иймэрхүү үр дүнтэй дуусахыг таамаглаж байсан хүн олон. Хамгийн гол нь Монголынхоо  хөлбөмбөгчдийг дэлхийн хэмжээний багтай тоглохыг харах сайхан байлаа гэх иргэд олон байсан юм. Харин тус тоглолтын үеэр Монголын шигшээ багийн хөгжөөн дэмжиг, хөлбөмбөгийн талбайд орж хамгаалагчдыг багагүй сандаргаад авсан зураг сошиалд нийтлэгджээ.

Монголын шигшээ багийн дэлхийн чансааны 97-д эрэмбэтэй Киргизийн багтай өнөөдөр 16 цагт өөрийн талбайдаа өрсөлдөнө.