Ч.Мөнх-Эрдэнэ: Ахыг цагаадлаа гэж бодож байтал дүүргийн ерөнхий шүүгч орж ирээд ийм шийдвэр гарчихлаа гэж хэлсэн

Ч.Мөнх-Эрдэнэ: Ахыг цагаадлаа гэж бодож байтал дүүргийн ерөнхий шүүгч орж ирээд ийм шийдвэр гарчихлаа гэж хэлсэн

Гаднын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр иргэн Ч.Мөнхбаярыг тагнуулын байгууллага баривчилсан. Тэгвэл өнөөдөр /2022.06.28/ түүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж түүнд 10 жилийн хугацаатай хорих ял оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл Ч.Мөнхбаярын төрсөн дүү Ч.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Өчигдөр Мөнхөө ах болон өмгөөлөгч нар ялна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан. Би ч үүнийг батална орой шүүхийн шийдвэр гарахын өмнө тэдэнд хоол оруулж өгөхөд бүгд сэтгэл хангалуун, ёстой янзын ярьцгаалаа гээд бүгд инээлдээд байж байсан. Тэгээд гэнэт тийм шийдвэр гарахад үнэхээр шоконд орсон гэсэн. Хамгийн гол нь дөрөвдүгээр сарын нэгний хурлаар нотлох баримтгүй, гэм буруутай нь нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тэр үеэс хойш эсрэг талынхан ганц цаас баримт ч нэмээгүй, харин манай талаас өчнөөн нэмэлт баримт бэлдэж оруулсан. Үндсэндээ дөрөвдүгээр сарын нэгэнд хангалтгүй гэж эрүүл шийдвэр гаргаж байсан баримтаараа өчигдөр яллачихсан.

Өнөөдөр 461-т Мөнхөө ахтай уулзсан, өөрөө ч хэлж байна. Шүүгч нарын уур амьсгал ч дажгүй байсан, 100 хувь цагаадлаа л гэж бодож байсан. Гэтэл гэнэт дүүргийн ерөнхий шүүгч орж ирсэн байдал эвгүйдсэн, тэгээд л ийм шийдвэр гарчихлаа гэж байна лээ. Гэхдээ юм нэгээр дуусахгүй, ахиад 2 шатны шүүх байна, үзээд байнаа" гэжээ.