Хөдөөнөөс Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох Д.Сумъяабазарын саналыг дэмжсэнгүй

Хөдөөнөөс Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох Д.Сумъяабазарын саналыг дэмжсэнгүй

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох санал гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээд дэмжлэг авч чадаагүй учир буцаасан байна. Учир нь Хотын дарга Д.Сумъябазарын санал Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчиж байна гэж НИТХ-ын төлөөлөгчид, болоод намын бүлгүүд үзжээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 18-д Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно гэж заасан байдаг.