11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр /2019.10.15/ “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн. Тус кино наадмын хүрээнд энэ жил есөн орны 18 киног нийслэлийн кино театруудаар хуваарийн дагуу үзүүлнэ.
Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг энэ сарын 14-20-ны өдөр үзэх боломжтой. “Улаанбаатар” кино наадмын хөтөлбөр нь монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, кино форум, сургалт гэсэн таван хэсгээс бүрдэж байна.
Өчигдөр “Тэнгис” кино театрт 2019 оны Венецийн Олон улсын кино наадмын шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшсэн Францын кино найруулагч Фабиен Бертодын “Ер бусын ертөнц” уран сайхны киног үзүүлж энэхүү наадмын гарааг эхлүүлсэн юм.