ВИДЕО: Дэлхийн хамгийн хөгжилтэй оршуулга Ирландад болж өнгөрчээ

ВИДЕО: Дэлхийн хамгийн хөгжилтэй оршуулга Ирландад болж өнгөрчээ

Ирландын Шэй Брэдли хэмээн нэгэн эр нас барахаасаа өмнө хайртай дотны хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэх өвөрмөц арга сонгосон байна. Тэрээр нас барахаасаа өмнө өөрийнхөө оршуулгын ёслол дээр цуглан, уй гашууд автах төрөл төрөгсөд, найз нөхдөдөө хандан хөгжилтэй яриагаа хуурцагт бичиж үлдээжээ.

Тэрээр “"Хүн байна уу? Энд новшийн харанхуй байна. Ламтаан намайг сонсож байна уу? Би эндээс гармаар байна” гэсэн дуу хоолой, яриагаа хуурцагт үлдээгээд өөд болжээ.

Ийнхүү минутын турш шоглож ярьсныхаа төгсгөлд тэрээр зүгээр л баяртай гэж хэлэхийг хүссэн юм гэжээ. Ингэснээр оршуулгын ёслол дээрх уй гашууд автсан хүмүүсийг бага ч гэсэн инээлгэж, сэтгэлийг хөдөлгөөд авсан байна. 

Түүний ач охин "Өвөө минь биднээс түүнийг инээмсэглэн үдэхийг хүссэн байх" хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.  Шэй Брэдли энэ сарын сарын 8-ны өдөр амьсгал хурааж, энэ сарын 12-нд түүний оршуулгын ёслол болсон байна.