Ч.Отгочулуу: Дубайн гэрээ батлагдаагүй бол Хятадаас улс төрийн зээл авахаас өөр сонголт үлдэхгүй байсан

Ч.Отгочулуу: Дубайн гэрээ батлагдаагүй бол Хятадаас улс төрийн зээл авахаас өөр сонголт үлдэхгүй байсан

Ази, Номхон далайн бүсийн бүлэг (APG) нь гишүүн орнуудынхаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийдэг бөгөөд Монгол Улсын 2017 оны тайланг хэлэлцээд хангалтгүй гэж дүгнэсэн байдаг. Иймд манай улсад хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжилтийг нь хангуулах үүрэг өгсөн билээ.

Тэгвэл энэ долоо хоногт Франц улсын нийслэл Парис хотноо хуралдсан APG-ын шийдвэрээр Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан гэдгийг албаны эх сурвалжууд баталж байна. Харин тус жагсаалтад орсон талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.

-ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ХАРИЛЦААНД ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙНА УУ-

Тэгвэл тус асуудлаар Өдрийн сонины өнөөдрийн дугаарт эдийн засагч Ч.Отгочулуу ярилцлага өгчээ. Тэрээр “Хэрэв хар жагсаалтад орвол Олон улсын байгууллагууд хориг арга хэмжээ авчих гээд байдаг эрсдэл бий. Харин саарал жагсаалтын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах эрсдэлтэй хэмээгээд Оюу толгойд дэлхийн ихэнх том банк зээл өгсөн байгаа.

Олон улсын санхүүгийн корпораци, ОУВС дэмжиж яваа. Тэр утгаараа энэ байгууллагууд манайхыг саарал жагсаалтад багтаж удаан явахыг дэмжихгүй. Манай хөрөнгө оруулалтын 90 хувь нь Оюу толгой.

Оюу толгойн хувьд нэгэнт тохирчихсон, хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөг баталчихсан учраас дажгүй байх” гэжээ.

Мөн тэрээр “Дубайн төлөвлөгөө байгаагүй бол ОУВС Монголд хөтөлбөр хэрэгжүүлэх боломж хомс болно. ОУВС орж ирэхгүй тохиолдолд Хятадаас улс төрийн зээл авахаас өөр сонголтгүй болох байсан. 2016 оны сонгуулийн дараа БНХАУ-аас зээл авах гээд хувилбар яригдаж байсан шүү дээ” гэжээ.




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ