Их хэмжээний сум тээвэрлэж явсан гурван иргэнийг саатуулжээ

Их хэмжээний сум тээвэрлэж явсан гурван иргэнийг саатуулжээ

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас хууль бусаар сум, галт зэвсэг борлуулдаг 28-60 насны гурван иргэнийг саатуулжээ. Тэднийг өчигдөр /2019.10.16/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулсан байна. Шалгалтын явцад гэмт этгээдүүд есөн төрлийн 6605 ширхэг сум тээвэрлэн авч явсан нь тогтоогджээ. Одоогоор хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа аж.

 




Өнөөдөр тахиа өдөр

17 цагийн өмнө