Хотын даргад “ЯВДАГ ОФФИС” хэрэгтэй юу

Хотын даргад “ЯВДАГ ОФФИС” хэрэгтэй юу

Өчигдөр /2019.05.23/ Хотын даргын явуулын оффис буюу “автобус оффис” ажиллаж эхлэв. Даргын оффист зочилсон эхний зочид нь Буянт-Ухаа цогцолбор сургуулийн хүүхэд багачууд, багш нар байж тэд ХУД-ээс Сүхбаатарын талбай хүртэл автобусанд ярилцаж явсаар иржээ.

Иргэдийн дуу хоолойг сонсож байх, тулгамдсан асуудлуудыг нь ГАЗАР ДЭЭР НЬ шийдвэрлэх зорилготой гэх уг автобус үр дүнгээ өгч чадах уу? гэсэн асуулт гарч байна. Хотын дарга ажил үүргийн хүрээнд угаас иргэдтэй уулздаг, иргэд уулзахын тулд цаг авдаг, авсан цагаа хүлээж 2-3 сар болох нь ч бий. Гэтэл эхний цаг авсан иргэдтэйгээ уулзаж амжаагүй байж, ахиад автобусанд иргэдтэй уулзана. Болоогүй, газар дээр нь асуудлыг нь шийдэж өгнө. Болдог, бүтдэг л юм байхдаа?

Түүнчлэн, улсын төсвөөр авсан энэ автобус хэзээ хүртэл  үйлчлэх вэ? Дараа нь хаачих вэ? 2020 оны сонгууль хүртэл тэрбээр Хотын дарга байгаад, цаашид яахыг таамаглахгүй. Дараагийн хотын дарга энэ автобусыг ашиглах уу? Үгүй л болов уу. Учир нь иргэдийн санал, гомдлыг энэ байдлаар авч болох өөр олон ажилтан нь бий, Хотын дарга санаа тавих олон бодлогын түвшний асуудлууддаа л анхаарах ёстой шиг.

Угаас иргэдтэй уулздаг, уулзсаар ирсэн хотын дарга Автобус оффистоо тэдэнтэй уулзах нь харагдах байдлын хувьд илүү “чамин” болохоор л тэр байх.   

Хотын даргад “ЯВДАГ ОФФИС” хэрэгтэй юу

Нийт: 0 саналтай