“Алтай таван богд”-оос буцаж байгаа аялагчдын хогийг 5-10 мянган төгрөгөөр худалдаж авна гэжээ

“Алтай таван богд”-оос буцаж байгаа аялагчдын хогийг 5-10 мянган төгрөгөөр худалдаж авна гэжээ

Иргэдийн амралт, зугаалга үргэлжилж байгаа энэ цагт Байгаль орчин аялал жуучлал /БОАЖ/-ын сайд Б.Бат-Эрдэнэ Баян-Өлгийн аймгийн нутагт байх “Алтай таван богд”-оос буцаж байгаа иргэдийн хогийн худалдаж авах тухай нэгэн иргэний мэдээллийг нийтэлжээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн facebook хуудаст, “Миний бие Ербахыт судалгааны зориулалтаар аялагчдын хогийг 5,000-10,000 төгрөгөөр худалдаж авья. Та бүхэн буцах замдаа хогоо Манай Улаанхус сумын төвд авчраад өгвөл их хэрэгтэй байна.

Зөвхөн өөрсдийн хэрэглэсэн зүйлсийн хог байх. Түүсэн хог авахгүйг анхаарна уу. Та бүхний авчирч өгсөн хогийг ангилаад судалгааны датануудыг цуглуулсаны дараа зориулалтын цэгт аваачиж булах юм. Гэрийн хаягийг зургаар харууллаа. Утас: 9002-2233 Жич: Бүх зардлыг хувиаасаа гаргаж байгаа болно” гэжээ.  




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө