Улаанбаатарт 23 градус дулаан байна

Улаанбаатарт 23 градус дулаан байна

Өнөөдөр\2022.07.25\ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө 21-23 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө