Монгол, Орос цэргийн хээрийн сургуулилтад сүрьеэ өвчин дэгдсэн 123 дугаар ангийн алба хаагчдыг оролцуулахгүйгээр зохион байгуулахаар болжээ

Монгол, Орос цэргийн хээрийн сургуулилтад сүрьеэ өвчин дэгдсэн 123 дугаар ангийн алба хаагчдыг оролцуулахгүйгээр зохион байгуулахаар болжээ

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилтыг ирэх наймдугаар сарын 1-15/2022.08.11-15/-ны өдрүүдэд Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Сургалтын төвийн районд зохион байгуулахаар төлөвлөж, ОХУ-ын эхний ээлжийн цэргүүд, техник хэрэгсэлтэйгээ Монголд ирээд байгаа. Гэвч тус  цэргийн ангид сүрьеэ өвчин дэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл эл өвчин гарсантай холбоотойгоор Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэргийн алба хаагчдыг энэ удаагийн хээрийн сургуулилтад оролцуулахгүй байх шийдвэр гарчээ. Харин Монгол Оросын цэргийн сургуулилт Орос Украины асуудал дайны нөхцөл байдалтай байгаагаас шалтгаалан цуцлагдаж магадгүй гэх таамаг олны дунд байсан билээ. Тэгвэл үүнээс үл хамаарч цэргийн хээрийн сургуулилтыг зохион байгуулагдахаар болсон байна. Харин Оросын болоод бусад анги нэгтгэлийн цэргүүдэд сүрьеэ өвчин тархахаас сэргийлж, 123 дугаар ангийн цэргийн алба хаагчдыг сургуулилтад оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

35 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

36 минутын өмнө