Б.Отгонбаяр: Амиа алдсан цэргийн ангийн захирагч болон орлогчид хариуцлага тооцож, ажлаас чөлөөлсөн

Б.Отгонбаяр: Амиа алдсан цэргийн ангийн захирагч болон орлогчид хариуцлага тооцож, ажлаас чөлөөлсөн

Хугацаат цэргийн алба хааж байгаа залуус амиа алдсан хэд хэдэн тохиолдол гараад байна. Тухайлбал баяр наадмын өмнөхөн Дотоод цэргийн 05 дугаар ангийн байлдагч “ходоод нь хагарсан” байдалтай амиа алдсан тохиолдол гарсан. Уг хэргийн талаар Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр “Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч алба хаах хугацаанд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн ар гэр найз нөхөдөд гүн эмэгнэл илэрхийлья. Өнгөрсөн хугацаанд тус ангид Зэвсэгт хүчний хяналт шалгалт үнэлгээний газар, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалаас албаны хягалт, шалгалт хийгдэж, шалгалтын мөрөөр тодорхой арга хэмцээг авч хэрэгжүүлсэн.

Тухайлбал Зэвсэгт хүчний жанжин штабын даргийн болон зэвсэгт хүчний хуурай замын командлагчийн тушаалаар  "Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан хэрэгт холбогдуулан тус ангийн захирагч болон захирагчийн нэгдүгээр орлогчийг долдугаар сарын 19-ны өдрөөс эхэлнэ албан тушаалаас нь чөлөөдсөн.

Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газарт тус хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Шалтгаан нөхцөл байдлыг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.