Зэвсэгт хүчний 123 дугаар ангид сүрьеэ өвчин дэгдэхээс өмнө КОВИД гарсан байсныг мөн НУУЦАЛЖЭЭ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангид сүрьеэ өвчин дэгдэхээс өмнө КОВИД гарсан байсныг мөн НУУЦАЛЖЭЭ

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилт зохион байгуулах гэж буй Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар анги сүрьеэ өвчин дэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл эл өвчин өнгөрөгч гуравдугаар сард анх илэрсэн бөгөөд цэргийн анги энэ талаар нууцалж байсан нь ил болсон юм. Тэгвэл тус цэргийн ангид үүнээс өмнө коронавирусний халдвар гарсан байжээ. Тодруулбал, энэ талаар ЗХЖШ-ийн Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар "Сүрьеэ өвчнөөр анх өвчилсөн цэргийн алба хаагч цэрэгт татагдаж ирэхдээ өвчин нь нууц үедээ байсан. Энэ нь гуравдугаар сард ил болсон. Тухайн цэрэг нь ковидын халдвараар өвчилж, эдгэрэлт нь удаан байсан учраас сүрьеэгийн шинжилгээ авсан. Ингэхэд халдвартай болох нь батлагдсан" гэх тайлбарыг өгсөн юм. Үүнээс үзэхэд Монгол Оросын цэргийн сургуулилт болох гэж буй Зэвсэгт хүчний 123 дугаар ангид сүрьеэ өвчин дэгдэхээс өмнө коронавирусний халдвар гарсан байна. Харин энэ талаарх мэдээлэл мөн нууц байсан бөгөөд ийнхүү ил болов.