Хэнтий аймгийн Батноров сумын харьяа Бэрх тосгон угтах хаалгаа “Бэрх хот” болгожээ

Хэнтий аймгийн Батноров сумын харьяа Бэрх тосгон угтах хаалгаа “Бэрх хот” болгожээ

Хэнтий аймгийн Батноров сумын харьяа Бэрх тосгон угтах хаалгаа “Бэрх хот” болгожээ.

Хэнтий аймгийн Бэрх нь анх 1954 онд жоншны уурхайг түшиглэн байгуулагдсан “Уурхайн” тосгон юм. Бэрхийн уурхай нь Монголын эдийн засгийн идэвхитэй хэдэн уурхайн нэг бөгөөд одоогоор хотжиж эхэлсэн томоохон суурин юм. Уг тосгон ердөө 2000 мянга гаруйхан хүн амтай аж.

Бэрх тосгонд 2020 оноос улсын төсвийн 27,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтууд хийж эхэлсэн. Үүнээс дурдвал,

  • 2020 оны улсын төсвөөс хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд 1.35 тэрбум төгрөгөөр хөлбөмбөгийн спортын талбай бүхий цогцолбор,
  • Сумдын түвшинд анх удаа Кембрижийн стандартын сургуулийн асуудлыг дотуур байртай нь хамт шийдсэн сургуулийн цогцолбор,
  • Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийг Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд байгуулахаар төсөвт 4.7 тэрбум гаруй төгрөгөөр тооцсон бол энэ онд 1 тэрбум 350 сая гаруй төгрөгийг улсын төсөвт тусгажээ.

Харин Батноров сумын харьяа Бэрх тосгон угтан авах самбартаа “Бэрх хот” хэмээн нэрийдсэн нь олон нийтийн сүлжээнд шүүмжлүүлээд байгаа. Тэгвэл 1994 оны долдугаар сарын 7-нд  хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн гуравдугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хуралын тогтоолоор Хэнтий аймгийн Бэрх, Хэрлэн тосгоныг тус тус хотод тооцохоор хуульд заасны дагуу "Бэрх хот" болгон өөрчилжээ.