Хүнсний нэгдүгээр дэлгүүрээс Чингис хааны музей хүртэлх авто замыг шинэчилжээ

Хүнсний нэгдүгээр дэлгүүрээс Чингис хааны музей хүртэлх авто замыг шинэчилжээ

Самбуугийн гудамж буюу Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвараас зүүн тийш Чингис хаан музейн уулзвар хүртэлх авто замыг хучиж, хэвтээ тэмдэглэл хийж дуусжээ.

Одоогоор гол болон туслах замыг засаж, шинэчлэх ажил үргэлжилж байна гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.