Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн 80 жилийн ойг тохиолдуулан Р.Буд, Сү.Батболд, Ч.Улаан нарт Сүхбаатарын одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн 80 жилийн ойг тохиолдуулан Р.Буд, Сү.Батболд, Ч.Улаан нарт Сүхбаатарын одон гардууллаа

Сүхбаатар аймгийн 80 жилийн ойг тохиолдуулан Монгол  Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ, СГЗ Айлтгүйн Төмөр-очир, УИХ, ЗГ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч Чүлтэмийн Улаан, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат барилгачин Рэнцэнгийн Буд, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд,  олноо "Монгол багш" хэмээн алдаршсан Д.Жавзандорж нарын зургаан эрхэмд  Сүхбаатарын одон гардуулжээ.

Мөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, "Моннис" группийн ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Б.Чулуунбаатар, Халзан сумын уугуул жүжигчин Х.Ганхуяг Монгол Улсын гавьяат жүжигчин Я.Бухаа Монгол Улсын гавьяат эмч цолоор, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, Монголын хадгаламжийн корпорацийн захирал Х.Гэрэлт-Од "Алтангадас" одонгоор тус тус шагнагдсан байна.