ВИДЕО: Эмээлт орчмын автозамын зорчих хэсэг үерийн усанд автаад байна

ВИДЕО: Эмээлт орчмын автозамын зорчих хэсэг үерийн усанд автаад байна

Өнөөдөр /2022.07.26/ 14:00 цагийн орчимд Улаанбаатар хотод их хэмжээний, усархаг, аадар бороо 20 орчим минут орсон. Үүний улмаас “Эмээлт” захын орчимд автозам үерийн усанд автаж, зорчих хөдөлгөөний саатаад байна. Иймд баруун аймгаас ирж байгаа тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн 61-ын гармаар зорчиж, “Баруун түрүүний даваа”-аар нийслэлд орж ирэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.