Улаанбаатарт 20 градус дулаан байна

Улаанбаатарт 20 градус дулаан байна

Өнөөдөр\2022.07.27\ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, өдөртөө 18-20 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

52 минутын өмнө