ФОТО: Увс аймгийн Хан Хөхийг тахихад  уул дээр "улаан хивс" дэлгэж өгчээ

ФОТО: Увс аймгийн Хан Хөхийг тахихад уул дээр "улаан хивс" дэлгэж өгчээ

Өчигдөр /2022.07.27/ Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болсон байна. Энэхүү ёслолд оролцох төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүнээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон байна.

Учир нь Төрийн тахилгын ёслолын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг элч дарга Ц.Нямдорж уншиж сонордуулсан байна. Тэрээр, “өвөг дээдсээс уламжлан ирсэн уул ус, овоо тахилгын уламжлалт зан үйлдээ хүндэтгэлтэй хандаж, уг язгуур төрхөөр нь хадгалан хамгаалж, өвлүүлэн уламжлуулах талаар Төрийн тэргүүн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байгаа”-г тэмдэглэсэн байна. Харин тус ёслолын арга хэмжээнд зориулж, уул дээр “улаан хивс” зассан нь олныг олон талын байр сууринд хөтлөөд байна. 

Хан Хөхий уулыг тахих ёслол. 2022.07.27

Хан Хөхий уулыг тахих ёслол. 2022.07.27