ФОТО: Нийслэлчүүд НОМЫН БАЯР-аа хоёр дахь өдрөө тэмдэглэж байна

ФОТО: Нийслэлчүүд НОМЫН БАЯР-аа хоёр дахь өдрөө тэмдэглэж байна

Өнөөдөр /2019.05.24/ нийслэл Улаанбаатар хур тунадастай байна. Гэсэн ч нийслэлчүүд төв талбайдаа номын баяраа хоёр дахь өдрөө үргэлжлүүлэн тэмдэглэж, номын үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож байна.

Үндэсний хэмжээний номын баяраар зохиолч, яруу найрагчид, нийт аймаг нийслэлийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, ном эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид нэгэн дор цуглан номоо солилцож, уншигч залуучуудад таниулдаг уламжлалтай. Энэ жил төв талбайд 300 гаруй зохиолч, 120 байгууллага оролцож байна.

Бүх ном 10-70 хувь хямдрах уг номын баяр маргааш буюу бямба гаригт үргэлжлээд дуусна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ГАРЬД