Улаанбаатарт өнөөдөр 30 градус дулаан байна

Улаанбаатарт өнөөдөр 30 градус дулаан байна

Өнөөдөр /2022.08.31/ ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгаар 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 28-30 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.