Байгаль сүйтгэсэн авто уралдааны тамирчдыг нөхөн сэргээлт хийхийг Баянзүрх дүүргээс шаардлаа

Байгаль сүйтгэсэн авто уралдааны тамирчдыг нөхөн сэргээлт хийхийг Баянзүрх дүүргээс шаардлаа

Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгонд хэт их бартаат замын тэмцээн болж байна.

Тэмцээний үеэр байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй учраас Баянзүрх дүүргээс тэмцээн зохион байгуулсан, оролцсон баг тамирчдыг нөхөн сэргээлт яаралтай хийхийг шаардлаа. Хэрэв шаардсан арга хэмжээг аваагүй тохиолдолд холбогдох арга хэмжээг шат шатны байгууллагад уламжилж, дахин дүүргийн хэмжээ, байгаль орчинд хохирол учруулдаг ийм төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулахааргүй байх бүх арга хэмжээг авах аж.