Улаанбаатарт 31 градус дулаан байна

Улаанбаатарт 31 градус дулаан байна

Өнөөдөр /2022.07.02/ ихэнх нутгаар халуун байхыг анхааруулж байна. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 29-31 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

 




“BONUS BOOST” BSB-д

7 цагийн өмнө