ШУУРХАЙ: Монгол залуу PSY-ийн “Усан шоу”-наас болж, халтирч унасан байж болзошгүй байна гэжээ

ШУУРХАЙ: Монгол залуу PSY-ийн “Усан шоу”-наас болж, халтирч унасан байж болзошгүй байна гэжээ

Энэ долдугаар сарын 31-ны өдөр /2022.07.31/ БНСУ-ын алдарт дуучин PSY-ийн Gangneung дахь “Summer swag” тоглолтын тайзыг буулгах үеэр арын албаны Монгол ажилтан амиа алдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. ЭНД ДАРЖ уншина уу.

Тус улсын цагдаагийн газраас 20 гаруй настай Монгол залууг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ослын шалтгааныг тогтоохоор хэргийн буруутныг нуун дарагдуулсан, хайхрамжгүй хандсан, амь нас бүрэлгэсэн зэрэг үндэслэлээр хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Тэгвэл эхний байдлаар талийгаачийг өндрөөс унах шалтгааныг халтирснаас үүдсэн байж болзошгүй хэмээн үзэж эхлээд байгаа аж.

Тодруулбал, PSY-ийн “Summer swag” шоу нь анхнаасаа "усан шоу" нэрийн дор зохион байгуулагдсан бөгөөд ган гачгийн үеэр энэ төрлийн шоу хийх нь зохимжгүй хэмээн нэлээдгүй шүүмжлэлийг хүртээд байсан аж. Мөн коронавирусийн халдварын үед нойтон маск нян үржих таатай нөхцөлийг бий болгоно гэх мэтчилэн эсэргүүцэгчид ч байжээ.

Харин ойрын өдрүүдэд тус улсад хур тунадас их орсонтой холбогдуулан шүүмжлэл дамжсан талаар тус улсын хэвлэл онцолсон байна.

Иймд усан шоу болон борооны улмаас халтирч Монгол залуу өндрөөс унаж амиа алдсан гэж үзэхэд хүргэсэн бөгөөд хэргийг хуулийн дагуу авч үзвэл тус улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-384 дүгээр зүйлд заасан “Бороо, цас орж, цаг агаарын бусад тогтворгүй нөхцөл байдлын улмаас цаг агаарын нэн таагүй нөхцөл үүссэн тохиолдолд ажлаа зогсоох ёстой” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа аж.