ШУУРХАЙ: Дуучин PSY-ийн тоглолтын арын албанд ажиллаж байсан Монгол залуу амиа алджээ

2022-08-01 08:36

ШУУРХАЙ: Дуучин PSY-ийн агентлагийн зүгээс арын албаны Монгол ажилтан амиа алдсан талаар мэдэгдэл гаргажээ

Өчигдөр /2022.07.31/ БНСУ-ын алдарт дуучин PSY-ийн Gangneung дахь “Summer swag” тоглолтын тайзыг буулгах үеэр Монгол арын албаны ажилтан амиа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл дуучин PSY-ийн агентлаг болох P NATION-ийн зүгээс арын албаны Монгол ажилтан нас барсан тухай мэдээлэлд эмгэнэл илэрхийлж, мэдэгдэл гаргажээ.

МЭДЭГДЭЛД: “Сайн байна уу, P NATION байна. Юуны түрүүнд бид зүрх шимшрүүлэм гунигтай мэдээ дуулгах гэж байна. Энэ долдугаар сарын 31-ны өдөр /2022.07.31/ орон нутгийн 15:50 цагийн үед Гангвон мужийн Гангнеунг спорт цогцолборт гаднын ажилтан харамсалтайгаар амиа алджээ. Талийгаач 20 гаруй насны Монгол улсын иргэн байсан бөгөөд туслан гүйцэтгэгч компани тайзны арын ажилтан хөлсөлж ажиллуулж байжээ.

Харамсалтайгаар ослын улмаас амиа алдсан талийгаачид гүн эмгэнэл илэрхийлье. Түүнчлэн талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Хөшигний ард хөлсөө дуслуулж ажлаа хийж буй арын алба хаагчдынхаа хичээл зүтгэлийг P NATION маш сайн мэдэж байгаа болохоор энэ осол улам бүр хүнд тусаж байна. Бид талийгаачийн сүүлчийн замд нь анхаарал тавихын тулд чадах бүхнээ хийх болно. Мөн цаашид ийм зүйл давтахгүйн тулд хариу арга хэмжээ авч хариуцлагатай ажиллах болно. Талийгаачийн сайн сайхны төлөө дахин залбирч байна. P NATION” гэжээ. Одоогоор тус улсын цагдаагийн газраас ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Харин БНСУ-д суугаа манай элчин сайдын яам болон Консулын хэлтэс энэ талаар мэдээлэл хийгээгүй байна

2022-07-31 22:00

ШУУРХАЙ: Дуучин PSY-ийн тоглолтын арын албанд ажиллаж байсан Монгол залуу амиа алджээ

Өнөөдөр /2022.07.31/ БНСУ-ын алдарт дуучин PSY-ийн Gangneung дахь “Summer swag” тоглолтын тайзыг буулгах үеэр арын албаны ажилтан амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, өнөөдөр орон нутгийн 15:52 цагийн орчимд тус шоуны лед дэлгэцийг буулгаж байсан 20 орчим настай Монгол Улсын иргэн залуу 20 метрийн өндрөөс унаж амиа алдсан байна. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэгдсэн боловч гэмтлээ даалгүй нас баржээ. Цагдаа нар одоогоор хэргийг шалгаж байна гэв. Харин энэ талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яам болон Консулын хэлтэс албан ёсны мэдээллийг хийгээгүй байна. 

Эх сурвалж: All kpop, MK




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө