Улаанбаатарт 25 градус дулаан байна

Улаанбаатарт 25 градус дулаан байна

Өнөөдөр /2022.08.03/ Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Даьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. Улаанбаатарт үлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө