Хууль сахиулахын их сургуулийн багш, ажилчдын зорчиж явсан автобус осолджээ

Хууль сахиулахын их сургуулийн багш, ажилчдын зорчиж явсан автобус осолджээ

Хуульзүйн яамны харъяа Хууль сахиулах их сургуулийн багш, ажилчдын зорчиж явсан том оврын автобус Улаанбаатар хотын ойролцоо Ар гүнтэд дөнгөж саяхан осолдсон байна. Ослын талаарх дуудлага мэдээлэл нэг цаг орчмын өмнө бүртгэгджээ.

Одоо ослын газарт эмнэлэг, цагдаагийн албан хаагчид ажиллаж байна. Ослын улмаас дөрвөн хүн газар дээрээ амь насаа алдаж, олон тооны багш, ажилтнууд биедээ гэмтэл, бэртэл авч эмнэлэгт хүргэгджээ. Эх сурвалжийн мэдээллээр 35-40 хүний багтаамжтай том оврын автобустай явж байсан гэх мэдээлэл байна. Тус сургуулийн 85 жилийн ой өнгөрсөн долоо хоногт тохиосон билээ.




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө