Ирэх долоо хоногийн эхээр цаг агаар СЭРҮҮСНЭ

Ирэх долоо хоногийн эхээр цаг агаар СЭРҮҮСНЭ

Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүвтэр байна.  Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 10-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө