Чежү айр компанийн “Инчон-УБ” чиглэлийн нислэгийн ачаалал 82.2 хувьтай болж нэмэгдсэн талаар Солонгосын хэвлэлд гарчээ

Чежү айр компанийн “Инчон-УБ” чиглэлийн нислэгийн ачаалал 82.2 хувьтай болж нэмэгдсэн талаар Солонгосын хэвлэлд гарчээ

Чежү айр компанийн зүгээс өнгөрсөн зургадугаар сарын 29-ны өдрөөс эхлэн долоо хоногт дөрвөн удаа Инчон-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байгаа бөгөөд тус чиглэлийн нислэг 82.2 хувьтай болж нэмэгдсэн талаар өнөөдөр БНСУ-ын хэвлэлд онцолжээ.

Тодруулбал, Инчон-УБ чиглэл нь Чежү Айр компанийн Солонгос, Монголыг холбосон анхны тогтмол нислэг бөгөөд коронавирусийн халдварын тархалтаас хойших анхны шинэ чиглэл аж. Өнгөрсөн сар хүртэл нийт 38 нислэг үйлдсэнээс 5906 зорчигч зорчиж, 82.2 хувийн ачаалалтай ажилласан байна. Монгол Улс коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран визгүй орж, чөлөөтэй нэвтрэх боломжтой бөгөөд маш хямд аялах боломжтой талаар дурджээ.

Эх сурвалж ЭНД ДАРЖ харна уу




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө