WNBA-ийн од Бриттни Гринерийг Оросоос гаргахын тулд хоригдлуудыг хоёроор нь солилцож магадгүй гэв

WNBA-ийн од Бриттни Гринерийг Оросоос гаргахын тулд хоригдлуудыг хоёроор нь солилцож магадгүй гэв

АНУ-ын эмэгтэй сагсан бөмбөгийн од Бриттни Гринердад Москва хотын шүүхээс хар тамхины хэрэгт нь холбогдуулж есөн жилийн хорих ял оноогоод байгаа.

Харин АНУ-ын зүгээс Гринерийг Оросоос гаргахын тулд хоригдлуудыг хооронд нь солилцох замаар асуудлыг шийдэх санал гаргаад байгаа юм.

Энэхүү хэргийн талаар НҮБ-д суугаа АНУ-ын элчин сайд асан Билл Ричардсон ням гарагт /2022.08.07/ “This week” нэвтрүүлгийн хөтлөгч Жорж Стефанопулосд өгсөн ярилцлагадаа “Сагсан бөмбөгийн од Бриттни Гринер, тэнгисийн цэрэг асан Пол Уилан хоёрыг хоригдол солилцох хэлэлцээрийн хүрээнд Оросоос суллагдан гэж найдаж байна. Миний бодлоор Гринерийг эрх чөлөөтэй болох тал дээр өөдрөг байр суурьтай байгаа. Мөн Пол Уиланыг мартаж болохгүй” хэмээжээ.

Эх сурвалж: ABC NEWS

Г. ХУЛАН