Тайваний арлын ойролцоо эхлүүлсэн Хятадын цэргийн сургуулилт дууссан бөгөөд цаашид үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ

Тайваний арлын ойролцоо эхлүүлсэн Хятадын цэргийн сургуулилт дууссан бөгөөд цаашид үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын хариуд Хятадын ардын чөлөөлөх армийн нисэх онгоц, байлдааны хөлөг онгоцууд оролцсон томоохон сургуулилалтыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт албан ёсоор эхлүүлж өчигдөр /2022.08.07/ дууссан байна.

Харин “үүнээс хойш Хятадын армийн байлдааны хөлөг онгоцууд болон нисэх онгоцууд Тайванийн хоолойн “дундын шугам” гэж нэрлэгддэг бүсээс зүүн тийш тогтмол сургуулилт хийнэ. Тайванийн нутаг дэвсгэрийн ус гэж нэрлэгддэг зүйл байхгүй, Тайвань бол Хятадын нэг хэсэг, Хятадын флот өөрийн усан нутаг дэвсгэрт явж байгааг харууллаа” гэж Хятадын төв телевиз мэдээлсэн байна. 

Эх сурвалж: SCMP




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө