Ван И: Тайвань бол АНУ-ын биш, Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэдгийг ойлгох ёстой

Ван И: Тайвань бол АНУ-ын биш, Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэдгийг ойлгох ёстой

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ням гараг/2022.08.07/-т хийсэн мэдэгдэлдээ "АНУ Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож, "Тайваний тусгаар тогтнол"-ын хүчнийг дэмжиж, энх тайвныг зориудаар сүйтгэсэн" гэв. 

Тэрбээр "АНУ Хятадын мэдэгдэл, сэрэмжлүүлгийг удаа дараа үл тоомсорлож, АНУ-ын засгийн газрын гурав дахь хүн гэгдэх айлчлалыг Хятадын Тайваньд хийхээр төлөвлөж байсан. Тайвань бол АНУ-ын нэг хэсэг биш, Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэдгийг ойлгох ёстой. Америкийн талын энэ үйлдэл нь Хятадын эрхийг ноцтойгоор зөрчиж байна” гэжээ.

Түүнчлэн АНУ-ын үйл ажиллагаа нь Тайваний хоолой дахь энх тайвныг зориудаар сүйтгэж буй үйлдэл юм. АНУ эхлээд асуудал үүсгэж, дараа нь өөрийн стратегийн хөтөлбөрөө хэрэгжүүлж сурсан. АНУ Пелосигийн айлчлалыг төлөвлөж, бүс нутагтаа цэргийн хүчээ нэмэгдүүлэх боломжийг ашиглан хуучин арга заль мэхээ давтахыг оролдож  байна. Хятад улсын авч буй арга хэмжээ нь хууль ёсны, үндэслэлтэй, хууль ёсны, зайлшгүй шаардлагатай, нээлттэй, пропорциональ гэдгийг онцлон дурдсан байна.

Эх сурвалж: CGTN




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө