Холбооны мөрдөх товчооноос Д.Трампын Флорида дахь гэрт нэгжлэг хийжээ

Холбооны мөрдөх товчооноос Д.Трампын Флорида дахь гэрт нэгжлэг хийжээ

АНУ-ын Флорида муж дахь Дональд Трампын Mar-a-Lago амралтын газарт АНУ-ын ерөнхийлөгчийн бичиг баримт, тэр дундаа нууцын зэрэглэлтэй баримтуудыг авчирсан байж болзошгүй хэмээн тус улсын Холбооны мөрдөх товчооноос өчигдөр /2022.08.08/ нэгжлэг хийжээ. 

Энэ талаар ерөнхийлөгч асан Д.Трамп Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Mar-a-Lago -д байсныг баталж, "Тэд миний сейфийг хүртэл эвдсэн" гэж хэлжээ. Харин Флорида мужид болсон тус ажиллагааны үеэр ерөнхийлөгч асан Нью-Йорк дахь Трамп цамхагт байсан гэж нэгэн танил нь CNN агентлагт ярьжээ.

Эх сурвалж: CNN