"Холбооны мөрдөх товчооны ажилтнуудад миний гэр эзлэгдсэн байна" гэж Д.Трамп мэдэгджээ

"Холбооны мөрдөх товчооны ажилтнуудад миний гэр эзлэгдсэн байна" гэж Д.Трамп мэдэгджээ

АНУ-ын Флорида муж дахь Дональд Трампын Mar-a-Lago амралтын газарт АНУ-ын ерөнхийлөгчийн бичиг баримт, тэр дундаа нууцын зэрэглэлтэй баримтуудыг авчирсан байж болзошгүй хэмээн тус улсын Холбооны мөрдөх товчооноос өчигдөр /2022.08.08/ нэгжлэг хийсэн байна. 

Энэ талаар Дональд Трамп мэдэгдэл хийхдээ, “Миний Флорида мужийн Палм Бич дахь Mar-a-Lago хэмээх үзэсгэлэнт гэр яг одоо бүслэлтэд орж, халдлагад өртөж, олон тооны Холбооны мөрдөх товчооны ажилтнуудад эзлэгдсэн байна” гэж хэлжээ. Харин ерөнхийлөгчийн материалыг цуглуулж, ангилах үүрэгтэй Үндэсний төв архиваас өмнө нь Д.Трампын Mar-a-Lago амралтын газраас Цагаан ордны 15 хайрцаг бичиг баримт олдсон бөгөөд зарим нь нууцын зэрэглэлд багтах материал байсан гэжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө