Орон сууцны байшин руу буудсан Оросын танкчинд Украины шүүхээс 10 жилийн ял оноожээ

Орон сууцны байшин руу буудсан Оросын танкчинд Украины шүүхээс 10 жилийн ял оноожээ

Хоёрдугаар сарын 26 /2022.02.26/-ны өдөр командлагчийнхаа тушаалаар Чернигов хотын захад байдаг орон сууцны байшин руу Т-72Б танкнаас буудсан хэмээн Оросын 31 настай Куликовд Украины шүүхээс 10 жилийн ял оноожээ.  Куликов шүүхэд мэдүүлэхдээ, “Щеткин гэх түүний командлагч орон сууц руу буудахыг тушааж, тэрбээр буудсан. Тухайн үед орон сууц руу буудаж байгаа гэдгээ мэдэж байсан” гэж мэдүүлжээ. Харин түүний суманд өртсөн орон сууцанд хүн байгаагүй бөгөөд их хэмжээний хохирол учирсан аж. 

Эх сурвалж: Englishnews.live