Монгол Улс Хятадын зарчмыг хүндэтгэх ёстой гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн тухай "China news" онцолжээ

Монгол Улс Хятадын зарчмыг хүндэтгэх ёстой гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн тухай "China news" онцолжээ

Хятадын China news агентлаг тус улсын гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол улсад хийсэн айлчлалын талаар онцлон нийтэлжээ.

Тус мэдээлэлд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улс Хятад улсыг "алтаар ч солих ёсгүй" сайн хөрш гэж үздэгээ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзах үеэрээ мэдэгдлээ. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улс Хятадын зарчмыг баримталж, Тайванийн бүс нутаг, Түвд, Шинжаан, Хонконг зэрэг БНХАУ-ын дотоод хэрэгт гаднын, хөндлөнгийн оролцоог эсэргүүцэж, бүх улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн замыг хүндэтгэх ёстой гэдгийг онцлон дурдав” гэжээ.

Эх сурвалж: China news




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө