Олон улсын тогорууны сантай БОАЖЯ хамтран ажиллана

Олон улсын тогорууны сантай БОАЖЯ хамтран ажиллана

Олон улсын тогорууны сан Хурх-Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүрэг гүйцэтгэхэд хамтран ажиллахаар боллоо. 

Учир нь Олон улсын тогорууны “International Crane Foundation"сан Хурх-Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” /Wildlife Science and Conservation Center of Mongolia/ гэрээгээр гүйцэтгэхэд дэмжихээ илэрхийлж байсан билээ. Харин өнөөдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ саналыг хэрэгжүүлснээр тусгай хамгаалалттай газрын судалгаа, санхүүжилт, менежментийг шинэлэг аргаар явуулах ажил нэг шат урагшлах боломжтойг тус яам мэдээлэв.

Хурх-Хүйтэний хөндий нь дэлхийд ховордож буй цэн тогоруу, цагаан тогоруу, хар тогоруу, хошуу галуу, хонин тоодог зэрэг шувууны түшиц нутаг юм. Олон улсын ач холбогдлыг нь үнэлэн 2004 онд "Рамсарын конвенци"-д, 2009 онд Шувуудад чухал газарт, 2011 онд Зүүн Ази-Австралийн шувууны нүүдлийн замд бүртгэсэн байдаг. Олон улсын тогорууны сан (International Crane Foundation) нь дэлхийн 50 гаруй улс оронд тогоруу хамгаалах, тухайн бүс нутагт амьдардаг иргэдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө