БХЯ-наас бэсрэг наадам зохион байгуулж, НҮБ-ын тэргүүнд сонирхуулжээ

БХЯ-наас бэсрэг наадам зохион байгуулж, НҮБ-ын тэргүүнд сонирхуулжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өчигдөр малчин айлж зочилж, бэсрэг наадам үзэж сонирхон монгол ахуй соёлтой танилцжээ.

Арга хэмжээг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ оролцуулж эхэлсэнээс хойш 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Батлан хамгаалах яамнаас Nomadic Mongolia баазад зохион байгуулсан байна.

Ноён Антонио Гуттереш энхийг сахиулагчидтай уулзаж ярилцаж, малчин  айлд зочлон, монгол ахуй соёлтой танилцаж, бэсрэг эрийн гурван наадам үзэж сонирхсоныхоо дараа "Монгол Улсын энхийг сахиулагчид бусад улс орны энхийг сахиулагчдаас эр зориг, шаламгай байдал, дайчин чанараараа үргэлж ялгарч байдаг. Энэ нь Та бүхний өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн түүх соёл, ахуй амьдралтай холбоотой байдаг болов уу" хэмээн онцолсон байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал энэ сарын 11-ний пүрэв гарагт өндөрлөх юм.

 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө